Далай Ламыг Төвөдийн бурханы шашинтнууд Авалокитешвара буюу Жанрайсиг бурхан, энэрэн нигүүлсэгч бодьсадва, Төвөдийг энэрэн тэтгэгч гэдэгт итгэдэг. Бодьсадва нар нь төгс гэгээрэлд хүрч хамаг амьтанд туслахын тулд дахин төрөх тангараг өргөсөн бодьгалууд юм.
Дээрхийн Гэгээнтэн XIV Далай Лам Данзанжамц өөрийгөө эгэл жирийн нэгэн Буддын лам хэмээн тодорхойлдог. Тэрээр Төвөдийн оюун санааны удирдагч билээ. 1935 оны 7-р сарын 6-нд Төвөдийн зүүн хойд хэсэгт орших Амдо мужийн Такцэр хэмээх жижиг тосгонд тариачны гэр бүлд лагшин мэндэлжээ. Лхамо Дондүв нэртэй, хоёр настай түүнийг XIII Далай Лам Түвдэнжамцын хойд дүр хэмээн тодруулсан байна.
Түүний үндсэн үүргүүд
Нэгдүгээрт, хүн гэдэг утгаараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүмүүсийг аз жаргалтай байхыг дэмжиж санаа тавьдаг бөгөөд хүний сэтгэл санаа хямрах үед дан ганц бие махбодийн тав тух амар амгаланг авчрахгүй, харин сэтгэл санаа тайван амгалан бол биеийн өвдөлт хүртэл сэтгэлийн амар амгаланг алдуулахгүй гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Тэрээр сайхан сэтгэл, энэрэнгүй сэтгэл, уучлал, тэвчээр, сэтгэл хангалуун байдал болон өөрийгөө захирах чадвар зэрэг хүнлэг чанаруудыг төлөвшүүлэхийг дэмждэг. Бид бүгд аз жаргалыг хүсдэг, зовлон зүдгүүрийг хүсдэггүйгээрээ адилхан гэж тэр хэлдэг. Бурханы шашинтай байх эсэхээс үл хамааран эдгээр хүнлэг чанаруудыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлж чадвал хүн бүрт ашиг тустай юм. Дээрхийн Гэгээнтэн хүний энэхүү үнэт чанаруудыг шашин шүтлэгээс ангид ёс зүй буюу бүх нийтийн үнэт зүйлс гэж нэрлэдэг. Тэрээр эдгээр үнэт чанаруудын ач холбогдлыг олон нийтэд ойлгуулах, өөртэй нь уулзсан хүн бүрт түгээхийг зорьж байдаг.
Хоёрдугаарт, Дээрхийн Гэгээнтэн буддын шашны лам хүний хувьд дэлхийн шашны уламжлалуудын эв найрамдлыг хөгжүүлэх үүрэг хүлээсэн юм. Эдгээр шашин хооронд үзэл онолын ялгаатай байдлууд байдаг ч дэлхийн томоохон шашнууд бүгд сайн хүн байх боломжийг ижил тэгш олгодог. Иймд шашин хоорондын харилцан хүндлэл болон өөр өөрсдийн уламжлалын үнэ цэнийг хүлээн зөвшөөрөх нь чухал юм. Нэг үнэн, нэг шашныг шүтэх нь хувь хүний хувьд тохиромжтой. Харин нийгмийн хүрээнд хүмүүс бид олон шашин, үнэний олон талыг ажигладаг гэдгийг хүлээн зөвшөөрөх шаардлагатай байна хэмээн тэрээр айлддаг.
Гуравдугаарт, Дээрхийн Гэгээнтэн Төвөд хүн бөгөөд “Далай Лам” бол Төвөдийн ард түмний итгэл найдварын төв юм. Иймээс Төвөд хэл, соёл болон Энэтхэгийн Наланда их сургуулийн багш нараас уламжлагдсан өв соёлоо хамгаалах үүрэгтэй байдаг төдийгүй, Төвөдийн байгаль орчныг хамгаалах талаар дуу хоолойгоо өргөдөг.
Түүнчлэн, Дээрхийн Гэгээнтэн өнөөгийн Энэтхэгийн залуу үеийн дунд эртний Энэтхэгийн мэдлэгийн үнэ цэнийг сэргээн таниулахад анхаарч буйгаа сүүлийн үед айлдаж буй. Оюун санаа, сэтгэлийн мөн чанар болон сэтгэлгээний сургалтын арга техникүүд, тухайлбал бясалгал зэрэг нь эртний Энэтхэгийн уламжлалаас улбаалан хөгжсөн бөгөөд эдгээр нь өнөөдөр онцгой ач холбогдолтой гэдэгт Дээрхийн Гэгээнтэн бүрэн итгэлтэй байдаг. Энэтхэг улс нь урт удаан түүхтэй логик, сэтгэхүйн арга барилыг агуулдаг учир эртний мэдлэгийг орчин үеийн боловсролтой хослуулах боломжтой гэдэгт тэрээр итгэлтэй байдаг. Тэрбээр Энэтхэг улс энэ эртний болон орчин үеийн мэдлэгийг үр бүтээлтэйгээр хослуулан нийгмийн харилцаанд ёс суртахуун, үнэ цэнийг эрхэмлэсэн амьдралын хэв маягийг түгээн дэлгэрүүлэх онцгой нөхцөлд оршиж байна гэж үзэж байна.
Бидний тухай ༜Далай Лам ༜Сан ༜Төлөөлөн удирдах зөвлөл ༜
Далай Лам

Бидний тухай ༜
Далай Лам ༜
Сан ༜
Төлөөлөн удирдах зөвлөл ༜